Saiko

Бидний цагаан будаа гэдэг “рис” нь хамгийн эртний хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд 5000 гаруй жилийн өмнөөс ургуулж иржээ. Амуу будаа, улаан буудай, шар буурцаг, арвай, цагаан будаа зэргийн таван ургамал Хятадын ариун судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн нь 4000 гаруй жилийн өмнөөс.Энэ бүх хугацаанд өрнө, дорны ч ялгаагүй хүмүүс ямар цагаан будаа нь шилдэг вэ? гэж сонирхож иржээ. Өнөөдрийн худалдаанд цагаан будааны сонголт алмайруулахаар болсон учир чухал хэвээр байгаа юм.
 
SAIKO цагаан будаа
MTD IMPORT EXPORT COMPANY MTD компани нь будааны үйлдвэрлэл болох худалдааны компани. Будаа тарьж ургуулахад нэн тохиромжтой газар болох Меконг голын эрэгт будаагаа тарьж ургуулдаг билээ. Будаа хатаах, цайруулах, өнгөлөх, өнгөөр ялгах, савлах орчин үеийн цогц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Өдөрт 500 тн будаа цайруулах хүчин чадалтай үйлдвэр юм. 
 
Голлох зах зээл: Хойд Америк, Өмнөд Америк, Зүүн Европ, Африк, Зүүн Ази
Япон сортын бөөрөнхий цагаан будаан японы уламжилалт технологийг ашиглан нэмэлт бордоо болон шавьж устгах бодис ашиглаагүйгээрээ онцлогтой эко бүтээгдэхүүн юм.Тунгалаг цагаан өнгийн тослоогүй будаа нь өдөр тутмын хүнсэнд хэрэглэхэд нэн тохиромжтой.


Koshihikari
нь Японы дээд зэргийн бөөрөнхий будааны сорт бөгөөд сүши хийхэд илүү тохиромжтой бага зэргийн наалдамхай чанартай амтлаг будаа юм. 
Koshihikari нь Кошигийн гэрэл гэсэн утгатай. 
Koshi нь япон тэнгисийн эргээр сунаж тогтсон японы эртний муж.  
Hikari гэдэг “гэрэл” гэсэн үг бөгөөд будааны гялалзсан болон тунгалаг чанарыг илэрхийлсэн. 
 
 
 
Сайн чанарын будааг сонгохоос гадна түүнийг хэрхэн яаж хадгалах
Будааг авахдаа хадгалах хугацааг нь анхаарах хэрэгтэй. Цэвэрлэгдэж боловсруулагдсан будаа нь хоёр жил хүртэл хадгалагдах бөгөөд цэвэрлэгээ багатай будааны нас нь найман сар байдаг. Хүрэн будаа хамгаас бага нэг жил хүртэл хадгалагдах хугацаатай. 
Будааг хадгалах хамгийн тохиромжтой нөхцөл нь Цельсийн -5-аас +5 градус, чийглэг нь  65%,  хадгалж буй  орон зайн салхижуулалт сайн байх ёстой. Гэрийн нөхцөлд будааг хуурай өрөөнд Цельсийн 18 дээшгүй градуст хадгалахад хамгийн тохиромжтой.
 

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC