15 08/2023

"Yellow tail" дарсны брэнд шилээ 500 төгрөгөөр буцаан авдаг боллоо

Макс Эксим ХХК нь Монгол улсын ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 40.6  дугаар зүйлийг үндэслэн Үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг цуглуулж, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах, экспортлох амьдралын мөчлөгийг харуулсан схемтэй байх ба түүнийг олон нийтэд нээлттэй байлгах заалтын хүрээнд анхны шилээ буцаан авдаг импортлогч ААН боллоо.
Австрали улсын [yellow tail] брэндийн дарс нь Дэлхийн 50 гаруй оронд экспортлогдож борлуулагддаг бөгөөд АНУ улсын хамгийн өндөр борлуулалтай дарс юм.
Шил нь байгаль дэлхийд 1000 орчим жилийн дараа шингэдэг тул “Макс Эксим” ХХК, [yellow tail] брэндийн дарсны шилийг “Хоггүй ч болоосой” төслийн хүрээнд “Хог биш баялаг” НҮТББ-тай хамтран хэрэглэгчдээсээ 500₮ -өөр
  •  ЧД-ийн 16-р хороо, завсар 3-р буудал,
  •  ЧД-ийн 12-р хороо, Нарантуул захын автобусны буудал,
  •  ЧД-ийн 7-р хороо, зурагтаас дэнжийн 1000 явах зам дагуу
Нийт 3 байршилд [yellow tail] брэндийг шилээ буцаан авч байна.

2023 онд “Макс Эксим” ХХК хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд “Хог биш баялаг” НҮТББ санамж бичиг үзэглэлээ. “Хог биш баялаг” НҮТББ нь 2023 онд “Монгол орноо Хоггүй болгоё” төсөл хэрэгжүүлж 21 аймагт хогийн цэг байгуулахаар ажиллаж эхэлсэнд “Макс Эксим” ХХК дэмжин ажиллаж байна.

[yellow tail] брэндээс жил бүр зохион байгуулдаг “Өнгөлөг аялъя” гэрэл зургийн уралдаан 4 дахь  жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд, Энэ жилийн хүрээнд хоггүй өнгөлөг аялъя уриатайгаар Байгаль, Дэлхийд ээлтэй үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Хоггүй Өнгөлөг Аялъя [yellow tail]

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC