МАКС ЭКСИМ
23 04/2023

МАКС ЭКСИМ" ХХК-ийн харилцагчийн “Спорт наадам-2023”

"МАКС ЭКСИМ" ХХК-ийн харилцагчийн “Спорт наадам-2023” амжилттай болж өндөрлөлөө.

Өдгөө 10 жилийн их түүхээ бүтээсэн амжилтаа тохиолдуулан хүнс, ахуйн хэрэглээний импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн "МАКС ЭКСИМ" ХХК бид нийт харилцагч нарынхаа дунд "СПОРТЫН НААДАМ"-ыг 2023 оны 04 сарын 23-ний өдөр "Tiger" спорт зааланд зохион байгууллаа.

Үүнд #Волейбол, #Теннис, #Дартс, #Олс_таталт болох спортын 4 төрлөөр хурд хvч, авьяас чадвараараа манлайлан өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Спортын төрөлд хүч сөрөн идэвх санаачилгатай оролцсон #30_баг нийт #520 гаруй тамирчдаас нийт оноогоороо манлайлан шилжин явах цомын эзнээр #GS25 буюу #Digital concept llc тодорч шалгарлаа. Үнэ цэнтэй харилцагч нартаа зориулсан бидний ажлыг дэмжин оролцсон нийт харилцагч түншүүддээ гүнээ талархаж байна.
2013 оноос өдгөө хүртэл бид бүхний амжилтыг хамтдаа бүтээлцэн дэлхийн чанарыг түгээж, дэвжих соёлыг бүтээж буй нийт харилцагч, хамтрагч та бүхэндээ дахин дахин талархаж буйгаа илэрхийлье.



 

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC